КАТАР-2022: Зохион байгуулагч орон ганц ч ялалтгүй, ганц ч оноогүй тэмцээнээ өндөрлүүллээ
2022-11-30

Зохион байгуулагч орон ганц ч ялалтгүй, ганц ч оноогүй тэмцээнээ өндөрлүүллээ. Нидерланд энэхүү тоглолтод хожсоноор 7 оноотой, А хэсгийг тэргүүлэв. Катарын эсрэг тоглолтод “Нисдэг улбар шаруудаас” Годи Гакпо, Фрэнки де Йонг нар гоолдсон. Гакпогийн хувьд ДАШТ-ий гурван тоглолтод гурван гоол оруулж, тодроод байна.

 

Тоглолтын дараа Нидерландын хагас хамгаалагч Мартин де Рун

 

“Бидний зорилго бол ойлгомжтой. Дэлхийн аваргад түрүүлэх. Чамд ийм л сэтгэл зүй байх хэрэгтэй. Эс бөгөөс энд байх хэрэг юу билээ дээ. Биднийг урт удаан зам хүлээж байна. Гэхдээ дараагийн шатанд шалгарч чадлаа.

 

Өнөөдрийн тоглолт ойрхон өрнөсөн. Тэгсэн ч бид тоглолтыг удирдаж, ялалт байгууллаа. Хэсэгт амар тоглолт байсангүй. Экуадор, Сенегал гэх нэрсийг хар л даа. ДАШТ-д амар тоглолт гэж байхгүй. Хэрэв түрүүлэхийг хүсч байвал бүхий л багийг хожих хэрэгтэй” гэв.

Shuud.mn
Сонин хачин