Элчин сайд асан Шимизү Такэнори нарын 13 хүнийг Монголын одон медалиар шагналаа
2022-11-30

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэдийг төрийн одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан.

 

Зарлигийн дагуу шагналыг гардуулах ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлалын үеэр боллоо.

 

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

 

  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн хүндэт зөвлөх Никай Тошихиро,

  • Японы Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Хоккайдо мужийн Саппоро хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Такэбэ Цүтомү,

 

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

 

  • Монгол судлалын холбооны тэргүүн, эрдэмтэн Конагая Юүки,

  • Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагын ерөнхийлөгч Танака Акихико,

  • Сакү, Монголын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Харүхара Акио,

  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Шимизү Такэнори,

  • Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Такаока Масато,

  • “Heart saving project” төслийн зүрхний мэс засалч Тамүра Масамичи,

  • “Мабүчи Мотор” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хүндэт ерөнхийлөгч Мабүчи Такаичи,

  • “Шима Сейки” хувьцаат компанийн ерөнхийлөгч Шима Масахиро,

 
НАЙРАМДАЛ МЕДАЛИАР:

 

  • Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагааны хорооны дарга Ямагүчи Шүничи,

  • Монгол судлаач, эрдэмтэн Миявакэ Жюнко,

  • “Глобал” олон улсын рашаан судлалын төвийн захирал, судлаач Мацүда Таданори нарыг шагналаа.

 

Shuud.mn
Сонин хачин
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30
Зочин:
Нэг аймагаа Японд удаан хугацаагаар түрээслэчмээр юм. Ямар Оросууд шиг буцааж өгөхөө мэддэггүй улс биш..
2022-11-30
Юугаар баян түүгээрээ гэдгийг япон найз нар ойлгоно оо. Манайд элчингээр ирээд монгол хэлийг надаас илүү мэдэж сурсан нэг элчин байсан . Түүнийг яагаад мартав? Одонгоо өгнө үү!!
2022-11-30
Тэнэгүүдээ одоо байтлаа улс гүрэн хэсэж төмөр тараадаг болсон уу
2022-11-30