Пакистанд дэлбэрэлт болж, олон хүн шархаджээ

Пакистанд 11 дүгээр сарын 30-ны лхагва гарагт дэлбэрэлт болсон талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас 21 хүн гэмтэж, бэртсэн харин амиа алдсан хүн байхгүй гэж Пакистаны Цагдаагийн газар мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлтийн гол бай нь Кветта хот дахь цагдаагийн эргүүлийн хэсэг байсан гэнэ. Дэлбэрэлтийн улмаас шархадсан хүмүүсийн 15 нь цагдаагийн алба хаагч байжээ.
Энэ дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" алан хядах байгууллага өөр дээрээ авсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ