Д.Амарбаясгалан: Эрдэнэс Монгол нэгдэл байгуулж, С.Наранцогтыг удирдлагаар нь томиллоо
2022-11-30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

 

 

ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан "Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу улс оронд тулгамдаж байгаа олон жилийн туршид шийдэгдээгүй эмх цэгцэндээ ороогүй байгаа гол асуудлыг авч Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж байгаа. Энэ утгаараа төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, Төрийн өмчит компаниудыг үр ашгийг нэмэгдүүлэх, бүтэц орон тоог оновчтой болгох, гадна болон дотооддоо илүү ойлгомтой байх хэлбэрүүдийн сонгож ажиллаж байна. Эрх баригчид дөрвөн жил тутамд солигддог гэдэг үндсэн ойлголттой, Засгийн газрын дундаж наслалт 1,6 жил гэх байдлаар явж ирсэн. Энэ нь аливаа бэрхшээлтэй асуудлыг тойрч явах арга зам байсан гэж үзэж байгаа. Иймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнөөдрийн улс нийгэмд хүндрэл бэрхшээл дагуулаад байгаа томоохон асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна.  Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Монгол" нэгдэл компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, бодитоор гадаад дотоодод үйл ажиллагаа явуулахад учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхээр боллоо. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэж заасны дагуу Үндэсний баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Үндэсний баялгийн санг бүрдүүлэх уул уурхайн компаниудын нэгдэл болох Эрдэнэс Монгол группыг байгуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар гаргасан. Улмаар Эрдэнэс Монгол групп компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, өөрийн охин болон харъяа компаниудыг нэгдсэн удирдлагаар хангаж, нэгдсэн менежментийг хийж зохион байгуулах боломжийг бүрдүүлэх шаардлага үүссэн. Үүний дагуу дүрмийн өөрчлөлт хийлээ. 

 

  Дүрмийн өөрчлөлтөөр  Эрдэнэс Монгол групп компани нь дотооддоо ДӨРВӨН компанийг нэгтгэж ажиллана. 

 

  • Нэгдүгээрт, Зэс групп

  • Хоёрдугаарт, Нүүрс групп

  • Гуравдугаарт, ховор элементийг нэгтгэсэн групп

  • Дөрөвдүгээрт, дэд бүтцийн групп байдлаар ажиллахаар болж байна. 

 

"Эрдэнэс Монгол" нэгдлийн харъяанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 34 төрийн өмчит ААН харъяалагдана. Эдгээр 34 төрийн өмчит ААН-үүдийг ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэнэ. Мөн Эрдэнэс Монгол групп нь гадна талдаа ойлгомжтой болсноос богино хугацаанд хөрөнгө оруулалт татах нөхцлөө бүрдүүлнэ. Цар тахлын дараа дэлхий нийтийн эдийн засагт гарч байгаа томоохон өөрчлөлт тэр дундаа хөрөнгө оруулагч нарын сонирхож буй салбар, хөрөнгө оруулалт хийж байгаа улсуудыг харахад Монгол Улс хоцрогдсон байдалтай явж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд бодитой ажил хийж, гадаадын хөрөнгө оруулагч нартай яриа хэлэлцээр хийж авахгүй бол Монгол Улс эдийн засгийн эрчимтэй эргэлтээс хоцрох аюултай байгаа учир энэ өөрчлөлтийг хийж байна. Энэ онд Эрдэнэс Монгол компани 15 жилийн ой тохиож байна. Гэсэн ч өнгөрсөн 15 жилийн хугацаанд тайлан баланс нэг удаа ч ашигтай гарч байгаагүй. Энэ онд Эрдэнэс Монгол компани ашигтай баланс гаргах боломжтой цаг үе дээр ирсэн. Энэ үед Засгийн газраас нэгтгэл байгуулах шийдвэр гаргаж байна. Мөн  Эрдэнэт, Монголросцветмет ТӨҮГ-уудын дүрэмд өөрчлөлт оруулсан. Эрдэнэт, Монголросцветмет нь ТӨБЗГ харъяалагддаг. Дүрэмд өөрчлөлт оруулснаар гүйцэтгэх удирдлагыг томилох болон менежментыг Эрдэнэс Монгол нэгдэлд хариуцуулах өөрчлөлт хийгдэж байна. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяанд шилжүүлэх дүрмийн өөрчлөлт хийхээр боллоо.  Эрдэнэт, Монголросцветмет, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өмчлөл нь төрд удирдлага зохион байгуулалтын "Эрдэнэс Монгол" нэгдэлд харъяалагдахаар боллоо. Улмаар  “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирлаар Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайд С.Наранцогтыг тус албан тушаалд томиллоо" гэлээ. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Mary |Gabriel:
IT'S NEVER TOO LATE TO RECOVER WHAT YOU HAVE LOST TO SCAMMERS. HIRE BLISS PARADOX RECOVERY, A LICENSED HACK EXPERT FOR YOUR BTC/USDT RECOVERY, SPY ON A CHEATING PARTNER, LOANS, ETC. It's not just a story but I'm sharing with you from experience, tested and trusted with so much work they put together to ensure that you get what you have lost to scammers; BTC, USDT and so much more. Don't allow yourself to become a victim to scammers again trying to recover your what you have already lost to fraudsters. I'm telling guys, always verify before you engage with any Recovery Hacker you come across anywhere. BLISS PARADOX RECOVERY, a licensed hack expert, TESTED and TRUSTED recovery hackers anyone should work with, as the need be. It worked for me, they were able to recover my BTC worth $39k within 6-12 hours, funds that I lost last year, early 2022. Spread this message, you might be helping somebody. You can also reach out to them through: MAIL: BLISSPARADOXRECOVERY@AOL.COM WHATSAPP: +15714122170 SIGNAL NO.: +17276159030 TELEGRAM: @BLISSPARADOXRECOVERY
2023-11-30
Уншигч:
Монросцветмэт гэж дотоод гадаад улсын, товчилсон нэрийг ойлгомжтой болгож өөриймсүүлж нэрлэмээр байна аа,
2022-11-30
Хайрт:
Хайрт Хулан эгч яа ан бэ
2022-11-30