Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ
2022-11-30

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүнг авч хэлэлцсэн. 

 

 

Шалгалтын дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат 1990 онд байгуулагдсан. 2010 оноос эхлэн тус үйлдвэрт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийх санаачлагууд гарч, хийгдсэн байдаг.  2010, 2011 онд 48 сая доллар, 49 сая долларын хөрөнгө оруулалтыг  "Кью Эс Си" компани хийж, төмрийн хүдрийн баяжмал авах гэрээтэйгээр үйл ажиллагаа явагдсан байна. 2013 оноос концессын гэрээ хийгдэж эхэлсэн. 2015, 2016 онд концессын гэрээндээ өөрчлөлт оруулах процесс эхэлсэн.

 

2014 онд байгуулагдсан гэрээгээр барих ашиглах шилжүүлэх замаар зургаан төсөл хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн ч 2015 онд концессын гэрээнд барих шилжүүлэх болгон өөрчлөлт оруулсан байна. Улмаар 2015 онд байгуулсан гэрээний дагуу Монголын төрд хоёр төрлийн хэрэгжүүлсэн төслөө хүлээлгэж өгөөд 240 тэрбум төгрөгийг төсвөөс гаргуулж авсан байна. 2018 онд Засгийн газрын тогтоолоор 240 тэрбум төгрөгийг концессын төлбөрт шилжүүлсэн нь хууль гэж дүгнээд төрд төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас концессын гэрээг цуцалж,  санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. 

 

Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2,6 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна. Засгийн газрын зүгээс хяналт шалгалтын ажлын хэсгээс гарсан дүгнэлт дээр үндэслэл үлдэгдэл хохирлууд дээр гомдол гаргах процессыг эхлүүлсэн.

 

Санхүүгийн тайланд хийсэн шалгалтаар 1,2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн, 240 тэрбум төгрөгийн концессын төлбөр өнөөдрийн хүртэл төлөгдөөгүй, 312,4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал байна /Энэ нь Улаанбаатар болон Худалдаа хөгжлийн банкнаас Дарханы төмөрлөгийн үйлдвэр нэрээр зээл авахуулаад "Кью Эс Си" компани руу шилжүүлсэн төлбөр/, 840,9 тэрбум төгрөгийн төмрийн хүдэр зарж борлуулсны зөрүү гарч ирж байна. Энэ нь гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Мөн өөрсдийн хамаарал бүхий компаниудад зах зээлийн үнээс хэт доогуур үнээр гэрээ хэлцэл хийж өгсөн байна" гэлээ. 

 

П.ГОО 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Төрд ёстой нэг дампуурчихсан хэдэн хэдэн арьс амьсгаа байна аа. Бүхэл бүтэн долоон жилд нэг шалгалт хийж байхдаа яахав дээ. Хэдэн том компаниа жил бүр шалгаж байхад юу нь болохгүй байгаа юм. Ажилаа хийж чадахгүй бол ажилаа өгөөд зайлаач. Хийж чадах эрдэм боловсролтой, эвдэрээгүй залуучууд зөндөө байгаа шүү
2022-12-01
Thomas Gibson:
I want to use this opportunity to tell the whole world on how I become rich and famous. I’m 93 years old. I was passing through difficulty in business and there was no hope of me coming out of my debt. I borrow money in my bank to do my business and I run at lost on the business I got frustrated and decided to be playing lottery to see if I can win and make my business grow and I have played for years now nothing good is coming my way on till I meet someone online talking about Dr Ayoola on the internet. He was taking about how this Dr Ayoola help him to win mega million lottery game. I said to myself if this is true and decide to contact him and told him to help me as well I later read more about this man and see how he has been helping people all over the world. I have faith in him and choose to work with him. After working with him he told me what I need to do for the number to be given to me which I did after he finish working he said I will have a dream and the number will be review to me in the dream. That night has I was sleeping I dream a number immediately he call me and gave me the same number I dream of and ask me to go and play the number. Today I’m here testifying of the good work he did for me I played the number and I won the sum of 1, 000,000 million dollars in a lotto max. You can contact Dr Ayoola for help if you want to win big in lottery game he has the gift of giving right number contact him today and thank me email him today Via email: drayoolasolutionhome@gmail. com or https://www.facebook.com/Dr-Ayoola-105640401516053/ text or call +14809032128
2022-11-30
irgen:
bayan bayalagtai shn mongol orniig turiin albaniihan turluuruu huvaaj ideed 1 heseg ni hagartalaa bayajaad 1 heseg ni ylnii ail bolj hamgiin yaduu amidarch bna.
2022-11-30
болиочээ муу авсны голнуудаа
2022-11-30