Мадрид дахь Украины ЭСЯ-д дэлбэрэлт болжээ
2022-12-01

Испанийн Мадрид хот дахь Украины элчин сайдын яаманд лхагва гарагт дэлбэрэлт болжээ. Энэ дэлбэрэлтийн улмаас элчин сайдын яамны нэг ажилтан гэмтсэн гэж Испанийн цагдаагийн газар мэдээлснийг Ройтерс дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэрэг орон нутгийн цагаар өдрийн нэг цагт болжээ. Дэлбэрэлт болох үед гэмтсэн хүний гарт шуудангийн илгээмж байсан гэж гэрчүүд өгүүлсэн байна. Энэ хүн нь дипломат албаны ажилтан бөгөөд тэрбээр дэлбэрэлтийн улмаас хөнгөн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. 

 

Украины Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Олег Николенкогийн өгүүлснээр, элчин сайдын яаманд шуудангаар илгээмж ирсэн бөгөөд үзлэг хийх үед  дэлбэрчээ.

 

"Манай улсын дипломат алба болон ажилтнууд руу халдсан тохиолдол түүхэнд хэдэнтээ гарч байсан. Гэхдээ дугтуйнд хийсэн дэлбэрэх бодис илгээсэн тохиолдол анхных болж байна" гэж Украины Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.

 

Энэ илгээмжийг элчин сайдад хаягласан байсан гэнэ. Украины талын мэдээлснээр, илгээмж нь дипломат шуудантай адилгүй, буцах хаяггүй байсан тул ЭСЯ-ын нарийн бичгийн дарга болгоомжилж, илгээмжийг комендантад өгсөн байна. Улмаар комендант мөн л сэжиглэсэн тул хүмүүсийн хажууд задлалгүй, илгээмжийг аваад хашаанд гарч, хүнгүй үед задласан байна. Түүнийг илгээмж задлах үед ямар нэг чимээ гарсан тул илгээмжийг шидэхэд дэлбэрэх чимээ сонсогджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Del:
өөрснөө хийсэн биз оросууд бол гүйцээн шүү дээ
2022-12-01
Fghjnnm:
Золбин Пүтиний засагаас явуулсан аллага мөн
2022-12-01