Ираны хөгжөөн дэмжигчид хоорондоо зодолдож, үймээн дэгдээжээ

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Ираны баг АНУ-ын шигшээ багтай тоглон 0:1 харьцаагаар ялагдсан. Ийнхүү баг нь ялагдсаны дараа Ираны хөгжөөн дэмжигчид үймээн үүсгэжээ.
Sport.ru сайтын мэдээлснээр, Ираны хөгжөөн дэмжигчид өөр хоорондоо сөргөлдөн, улмаар зодолдсон байна. Ираны эрх баригчдыг дэмждэг хөгжөөн дэмжигчид засгийг эсэргүүцдэг хөгжөөн дэмжигчидтэй санал зөрөлдсөнөөр ийнхүү зодоон үүсчээ.
Олон нийтийн эмх журмыг зөрчин ийнхүү зодоон үүсгэсэн тул хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан байна. Иран даяар эсэргүүцэл өрнөсөн энэ үед хөгжөөн дэмжигчдийн дүрээр бүлэг хүмүүсийг Ираны эрх баригчид Катар руу илгээсэн гэсэн мэдээлэл гарч байсан юм. Харин Ираны хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь тоглолтын өмнө төрийн дуулал нь явах үеэр шүгэлдэж, эсэргүүцэл илэрхийлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ