Аргентины шигшээ баг дээд амжилт тогтоолоо

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний С хэсгийн бүхий л тоглолт өндөрлөлөө. Энэ хэсэгт Аргентин, Польш, Мексик, Саудын Арабын шигшээ багууд тоглосон юм.
С хэсэгт Аргентины баг Польшийн эсрэг тоглосон. Энэ тоглолтын үеэр Аргентины баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний оновчтой дамжуулалтын тоогоор шинэ дээд амжилт тогтоожээ. Аргентинчууд польшуудтай тоглохдоо 800 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байна. Түүнчлэн хариу оновчтой дамжуулалт 92 хувьтай байснаараа мөн л дээд амжилт тогтоожээ.
Энд дуулгахад, С хэсгийн тоглолтын дүнгээр Аргентин, Польшийн шигшээ багууд плей-оффт шалгарсан юм. Мексикийн баг хэсэгтээ гуравдугаарт харин Саудын Арабын шигшээ баг дөрөвдүгээрт бичигджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ