Мексикийн шигшээ 1978 оноос хойш анх удаа плей-оффт орж чадсангүй

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Мексикийн баг Саудын Арабын багийн 2:1 харьцаатайгаар хожиж, польшуудтай тэнцэж, харин Аргентинд ялагдсан юм. С хэсгийн тоглолтын дүнгээр Мексикийн баг плей-оффт шалгарч чадаагүй нь сүүлийн 40 гаруй жилийн түүхэнд тохиож буй анхны тохиолдол аж.
Тодруулбал, сүүлийн найман ДАШТ-д Мексикийн баг плей-оффт байнга багтсаар ирсэн ч энэ удаад тунаж үлдсэнгүй. Энэ нь1978 оноос хойш анх удаа тохиож буй үйл явдал аж.
Энд дуулгахад, хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 20-ны өдөр эхэлсэн. 2022 оны 12 дугаар 18-ны өдөр хүртэл үргэлжлэх энэ ДАШТ-д дэлхийн 32 шилдэг баг өрсөлдөж байгаа юм. Тэдний тоглолт Катарын таван хотын найман цэнгэлдэх хүрээлэнд болж, шувтаргын тоглолт "Үндэсний цэнгэлдэх хүрээлэн"-д болох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ