КАТАР-2022: Оросын “Pussy Riot” хамтлаг иранчуудыг дэмжсэнийхээ төлөө хөөгджээ
2022-12-01

Өчигдөр /2022.11.30/ АНУ болон Ираны ДАШТ-ий тоглолт АНУ-ын ялалтаар өндөрлөсөн билээ. 

 

Энэ өдөр ер бусын хувцастай хөгжөөн дэмжигчид үзэгчдийн анхаарлыг татав.Тэрбээр цугласан олны дунд өнгө өнгийн баг өмссөн хүмүүс болон өмссөн цамцнууд дээрээ "Эмэгтэйчүүд, амьдрал, эрх чөлөө" гэсэн үг бичсэн байжээ. Энэ нь мөн Иран дахь засгийн газрын эсрэг жагсаалын уриа юм. 

 

Тэднийг Оросын алдарт “Pussy Riot” рок хамтлагийн гишүүд болох нь батлагдлаа. Тус хамтлаг Иран эмэгтэйчүүдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн тулд Катарын ДАШТ-ыг зорин ирсэн байна. Мөн тэрбээр Ираны дотор болж буй харгислалд дэлхий нийт анхаарал хандуулах ёстойг онцолжээ.

 

Мөн тэдний хувьд 2018 онд Москвад болсон ДАШТ-ий финалын тоглолтын үеэр цагдаагийн дүрэмт хувцастай цэнгэлдэх рүү дайрч байжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Рок ий?:
Алдарт ийм хамтлагийг мэдэхгүй юм байна шүү юу хийдэг хамтлаг юм? Дүрсгүйтдэг эсэргүүцэл үзүүлдэг хамтлаг юм уу???
2022-12-01