Сагсан бөмбөгийн үндэсний дээд лиг өнөөдөр эхэлнэ

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лиг 2022-2023 оны улирал өнөөдөр UG ARENA-д нээлтээ хийх гэж байна. Үндэсний дээд лиг энэ жилээс шинэ өнгө төрх, менежменттэйгээр эхэлсэн бөгөөд эрэгтэй дараах 10 баг өрсөлдөнө.
- Хүлэгүүд
- Erdenet Miners
- Алтан Дорнодын Дайчид
- Тэнүүн Өлзий Металл
- М Гарьд
- Миг даатгалын Завхан Бродерс
- IHC APES
- Налайх Бизон
- ШУТИС Шаркс
- Баянгол Харцага
Мөн олон жил завсардаад байсан эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжилд анхаарч дараах эмэгтэй зургаан баг өрсөлдөх аж.
- Erdenet Miners
- М Гарьд
- Улаанбаатар Амазонс
- Ховд Чандмань
- ОТИС Шилүүснүүд
- Хил Хамгаалахын Аравт
Энэ улирлын онцлог нь сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр 1.2 тэрбум төгрөгний шагналын сантайгаар зохион байгуулагдаж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ