Японд шувууны ханиад дэгдсэний улмаас 110 мянган тахиаг устгана

Японы хэд хэдэн мужид шувууны ханиад дэгджээ. Амьтны халдварт өвчний дэгдэлтийг цааш тархахаас сэргийлэх үүднээс олон фермд устгал хийсэн талаар Kyodo агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, шувууны халдварт өвчний улмаас Тоттори мужийн тахианы фермд 110 мянган тахиаг устгахаар болжээ. Өмнө нь, 11 дүгээрс арын 30-ны өдөр Вакаяма мужид 46 мянган тахиаг устгасан байна. Энэ намар Европт шувууны ханиад дэгдсэн нь түүхэнд тохиож байгаагүй өргөн цар хүрээг хамарчээ. Шувуу их үржүүлдэг Японд шувууны томуу дэгдэх нь олонтаа. Энэ намар гэхэд л Японд 1,5 сая тахиаг устгасан байна.
Шувууны томуу гэдэг нь А хэв шинжийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ өвчин шувуунаас хүнд халддаггүй боловч эмгэгч штаммууд хүмүүст амьсгалын замын өвчин үүсгэсэн тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс халдвартай гэрийн тэжээмэл шувуу эсвэл тэдгээрийн сангасаар бохирдсон эд зүйлд хүрснээр халдвар авсан байдаг аж. Түүнчлэн вирус мутацид орж, хүнээс хүнд халдварлаж болзошгүй гэсэн таамаглал байдаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ