АНУ Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавина
2022-12-01

АНУ Хойд Солонгосын эсрэг шинээр тавих багц хоригийг боловсруулахаар ажиллаж байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ. Үүний зэрэгцээ бүс нутаг дахь нөхцөл байдлыг зохицуулахын тулд АНУ Хойд Солонгостой хэлэлцээ хийхэд бэлэн байгаа хэмээн онцолсон байна. 

 

Түүнчлэн, БНАСАУ пуужин байнга хөөргөж байгаатай холбоотойгоор АНУ, Япон, Өмнөд Солонгос цэрэг, батлан хамгаалахын салбарын гурван талт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр шийдсэн хэмээн Салливан мэдэгджээ.

 

Хэдийгээр АНУ Хойд Солонгосын эсрэг хориг тавихаар ажиллаж байгаа ч БНАСАУ-тай нээлттэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэж Салливан онцолсон байна. Гэхдээ урьдчилсан болзол тавихгүйгээр хэлэлцээ хийнэ гэж Салливан мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин