Пак Со Жүний тоглосон The Marvels кино 2023 онд нээлтээ хийнэ
2022-12-01

 

БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн Marvel кино ертөнцийн “The Marvels” кинонд алдарт жүжигчин Бри Ларсонтой мөр зэрэгцэн дүр бүтээх болсон талаар эх сурвалжууд мэдээлж, шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөөд байсан. 


Саяхан Уолт Дисней компанийн дэргэдэх хамгийн их ашиг орлоготой кино студи Сингапурын "Марина Бэй Сэндст" болсон Диснейн контентын үзэсгэлэнгийн үеэр Ниа ДаКостагийн найруулсан "Ахмад Марвел" киноны үргэлжлэл кино 2023 оны долдугаар сард нээлтээ хийх тухай мөн жүжигчдийн бүрэлдэхүүнийг олон нийтэд танилцууллаа.


Өдгөө 33 настай жүжигчин Бри Ларсон, Иман Веллани нартай хамтран тоглох ба түүний дүрийн талаар дэлгээгүй байна.

 

Тэрбээр "Өшөө авагчид: Ултроны эрин үе" (2015) кинонд Клаудиа Ким нэрээр алдаршсан Сү Хён мөн  Ма Дон Сеок буюу Дон Лигийн дараагаар Марвелийн кинонд тоглосон гурав дахь Солонгос гаралтай жүжигчин болоод буй. 

Shuud.mn
Сонин хачин