ОХУ-д явуулсан нууц судалгаагаар иргэдийн 55 хувь нь Украинтай хэлэлцээ хийхийг дэмжих санал өгчээ
2022-12-01

Оросын Холбооны хамгаалалтын албанаас олон нийтийн саналын судалгаа явуулжээ. Ийм судалгааг Кремлийн захиалгаар хийдэг бөгөөд үр дүнг нь нийтэд ил зарладаггүй, дотоод ажилд зориулан ашигладаг аж. 

 

Энэ судалгааны үр дүнг Медуза агентлагийн редакци олж авсан байна. Судалгааны үр дүнгээс харахад, судалгаанд оролцсон иргэдийн 55 хувь нь Украинтай энхийн хэлэлцээ хийхийг дэмжиж байгаа бол ердөө 25 хувь нь дайныг үргэлжлүүлэхийн төлөө саналаа өгчээ. 

 

Энэ үр дүн 10 дугаар сард "Левада-Центр"-ийн явуулсан судалгааны үр дүнтэй давхцаж байгаа юм. Тухайн үед судалгаанд оролцсон хүмүүсийн 57 хувь нь энхийн хэлэлцээг дэмжсэн бол дайныг дэмжсэн хүн 27 хувь байжээ.

 

Орост явуулсан нууц судалгаанаас харахад, Оросын иргэд сүүлийн үед л дайныг эсэргүүцэх нь улам нэмэгдсэн байна. Өмнө нь, 2022 оны долдугаар сард энэ төрлийн судалгаа явуулахад Украинтай хэлэлцээ хийхийг ердөө 30 хувь нь дэмжиж байжээ.

 

"Левада-Центр" олон нийтийн санал бодлын судалгааны байгууллагын захирал Медуз агентлагт өгсөн ярилцлагадаа Украинтай хэлэлцээ хийхийг дэмжиж байгаа хүмүүсийн тоо есдүгээр сарын 21-нд зарласан дайчилгаанаас хойш эрс өссөн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Aзизовын угаадасны гөлөг өө:
Mөн горьдвоо... Xарин чам шиг Oросын троллуудыг илрүүлэн Mөнхбаярын араас нь явуулж байвал таарна..
2022-12-02
Шууд мн. Икон гэх Элбэгдоржийн сайтууд шааж бна. Дайны нөхцөлд эсрэг сурталчилгаа санал хураалт сөрөг мэдээлэл нийтэлсэн хувь хүн сайт мэдээлэлийн агентлагуудыг илрүүлэн эрүү үүсгэн шийтгэж байхад ийм юм болоогүй
2022-12-02
Aзизовын угаадасны гөлөг өө:
Mөн горьдвоо... Xарин чам шиг Oросын троллуудыг илрүүлэн Mөнхбаярын араас нь явуулж байвал таарна..
Орос Украиныг аль хэдийн ялсан. Одоо болно доо.:
Энгийн Орос иргэд дайныг хүсэхгүй байгаа нь мэдээж шүү дээ. Одоо энэ дайнаа хурдан зогсоогоосой билээ. Манай Дэлхийн хамгийн шилдэг хүчирхэг цэрэг арми зэр зэвсэгтэй Оросын Холбооны улс өөрөөсөө хамаагүй жижиг харьцангуй Украин улсаар тоглохоо болих хэрэгтэй гэж бодож байна даа. Гэхдээ нэг талаасаа Орос улсын зөв ч юм шиг санагддаг. Анх энэ асуудлыг Украин өөрөө эхэлсэн шүү дээ. Орос бол том гүрэн шүү дээ.
2022-12-02
Зеленский их далчигнаад байвал Украйн хэдэн улсад хуваагдах нь барга л тодорхой. Орос орос л гэнэ Польш,Турк ч дотроо өнгөлзөж байгаа ш дээ
2022-12-01
Zochin:
Дэмжиж байгаа улсууд нь өөрсдөө байлдах хэрэгтэй хүний хүүхдүүдийг үхэл рүү нь явуулчхаад дайныг дэмжээд эх орон ч дүр үзүүлэх хэрэггүй л байгаа юм даа
2022-12-01
өмбүү минь ээ:
эм тангаа цагтаа уу.. эм уусан халбагаа сайн долоож бай. дутуу долоосоноос болоод тун нь багадаад эм чинь чамд сайн үйлчлэхгүй байгаа бололтой...
2022-12-01
Украиныг татан буулгаж орос өөрийн нутгаа авч үлдсэнг Польш аваад байхгүй болгох хэрэгтэй дээ угаасаа АНУ ын хүүхэлдэй ёиз дээ өөрийн гэсэн толгойгүй
2022-12-01
өмбүү минь ээ:
эм тангаа цагтаа уу.. эм уусан халбагаа сайн долоож бай. дутуу долоосоноос болоод тун нь багадаад эм чинь чамд сайн үйлчлэхгүй байгаа бололтой...
Манайхны хөгшин төгцөг оросыг дэмжигчдийн 55 хувь нь украиныг алаад өг, удахгүй няат болгох гэж байгаа гээд л олон сар ярьж байна даа. Нөгөөдүүл нь 6 сар байлдаад ганц Бахмутыг эзэлж авч чаддаггүй
2022-12-01