Галын эрсдлээс сэргийлж ойр орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна
2022-12-01

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-ын 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн саванд гарсан галыг унтарахаар бусад орон нутгаас баг очин хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. 

 

 

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас нөхцөл байдлын талаар тодруулахад "Галыг унтараахаар  Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид мөн дээрээс нь Улаанбаатар, Эрдэнэтээс хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Хоёр хүн олдоогүй хэвээр байгаа" гэлээ.  

 

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гал гарах үед ээлж солигдож байсан бөгөөд тухайн үед нөөцийн савны орчимд гурван хүн ажиллаж байсан бөгөөд нэг иргэнийг галаас гаргасан ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан, хоёр хүн нь олдохгүй байгаа аж. 

 

Дархан-Уул аймгийн DBS TV телевизийн цахим хуудаснаа "Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн байна. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна" гэжээ. 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин