Si картын нэг жилийн ойн бэлэг задарлаа
2022-12-01 13:26

Эрхэм Si картын хэрэглэгчдэдээ 1 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

Бүтээгчдэд зориулсан Si карт та бүхнийхэрэглээнд нэвтрээд аль хэдий нь 1 жил өнгөрчээ. Бид 1 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа олон төрлийн хөнгөлөлт, урамшууллаар БЭЛЭГ барихаар төлөвлөөд байна. Бидний хамгийн эхний бэлэг бол байнгын хамтрагч Имарт хайпермаркеттай хамтран 2022 оныг дуустал хэрэгжүүлж буй 5%-ийн буцаан олголттой урамшуулал юм.

 

Таван хувийн буцаан олголттой урамшуулалд хамрагдахдаа:

 

  • Имарт хайпермаркетын бүх салбар дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой

  • Зөвхөн Голомт банкны ПОС дээр Si картаараа худалдан авалт хийсэн байх

  • SocialPayаппликэйшнд Si картаа холбон худалдан авалт хийх боломжтой

 

Нэг харилцагчид олгохнийт буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ ба буцаан олголт худалдан авалт хийснээс 1 өдрийн дараа таны дансанд орно.

 

Харин та хараахан Si картын хэрэглэгч болж амжаагүй бол ЭНД дарж картын нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

Si карт захиалах сувгууд:

 

  • www.cards.mn

  • Голомт банкны өөрт ойр байрлах салбарт хандах

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдох боломжтой.

Shuud.mn
Сонин хачин