Орос, Хятадын байлдааны онгоцууд Япон тэнгисийн дээгүүр эргүүл хийжээ
2022-12-01

Орос, Хятадын агаарын цэргийн хүчний онгоцууд Япон, Дорнод Хятадын тэнгисүүдийн дээгүүр эргүүл хийжээ. Эргүүлийн багт Оросын Ту-95МС пуужин тээвэрлэгч, Хятадын Ардын чөлөөлөх армийн Н-6К бөмбөгдөгч онгоцууд багтсан байна. 

 

Ту-95МС, Н-6К онгоцуудыг Су-30СМ, Су-35С сөнөөгч онгоцууд дагалдан явжээ. Энэ эргүүл нь 2022 оны цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд гуравдагч орнууд руу чиглэгдээгүй гэж БНХАУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, нислэг ойролцоогоор найман цаг үргэлжилжээ. Хамтарсан эргүүлийн явцад анх удаа Оросын онгоцууд Хятадад, Хятадын онгоцууд Оросын нисэх буудал дээр газардсан байна. Энэ удаагийн арга хэмжээ нь 2019 оноос хойш хийж буй Орос, Хятадын тав дахь хамтарсан эргүүл юм. 2022 оноос эхлэн энэ сургуулилалтыг жилд хоёр удаа хийдэг болжээ. 

 

Сургуулилалтын үеэр өөр орны агаарын хилийг зөрчөөгүй хэмээн БНХАУ-ын Ардын арми мэдээлсэн байна. Харин Өмнөд Солонгос 11 дүгээр сарын 30-ны өдөр Орос, Хятадын байлдааны онгоцууд агаараас эсэргүүцэн хамгаалах бүсэд нь нэвтэрсэн эгж үзэн сөнөөгч онгоцуудаа хөөргөж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин