Эрдэмтэд: Агаарын бохирдлын улмаас жилд нэг сая ураг амьгүй төрж байна
2022-12-01

Агаарын бохирдлын улмаас жилд нэг сая орчим ураг амьгүй төрдөг гэдгийг Хятад, Америкийн эрдэмтэд тогтоожээ. Энэ нь бүхий л төрөлтүүдийн тал хувь нь амьгүй төрөлт байх бөгөөд энэ нь агаарын бохирдолтой холбоотой гэсэн үг аж. 

 

Шинэ судалгааг АНУ, Хятадын эрдэмтэд хамтран хийж, судалгааны үр дүнг Nature сэтгүүл нийтлэсэн байна. Энэ судалгаагаар эрдэмтэд агаар дахь бичил хэсгүүдийн агууламж өндөр байх нь ураг амьгүй болох тохиолдолд нөлөөлдөг болохыг анх удаа тогтоож чаджээ.

 

Эрдэмтэд бага болон дунд орлоготой 54 оронд 1998-2016 оны хооронд бүртгэгдсэн 45 мянган төрөлтийн мэдээллийг судалсан байна. Шаталтаас үүдэн агаарт хуримтлагддаг РМ2,5 бичил хэсгүүд жирэмсэн эхийн уушгиар дамжин, урагт хүрдэг бөгөөд амьгүй төрсөн ургийн уушги, элэг, тархинаас ийм хорт бичил хэсгүүд олддог байна. Ингэснээр эх урагт хүчилтөрөгч дамжуулахад саад болж, улмаар ураг амьгүй төрдөг байж болзошгүй гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр, агаар дахь РМ2,5 бичил хэсгүүдийн дундаж төвшин нэг шоо метрт 5 мкг-аас илүүгүй, өдрийн дундаж нь 15мкг-аас дээшгүй байх ёстой. Харин эрдэмтдийн хийсэн судалгаанд оролцсон ээжүүд РМ2,5 бичил хэсгүүд ДЭМБ-ын зөвлөснөөс хавьгүй их, бохирдол ихтэй орнуудад амьдардаг байжээ.

 

"Агаар дахь РМ2,5 бичил хэсгийг ДЭМБ зөвлөсөн хэмжээнд хүртэл бууруулах нь амьгүй төрөлт ихээр гарахаас сэргийлж чадна" хэмээн судалгааг ахласан, Бээжингийн их сургуулийн эрдэмтэн Тао Юэ өгүүлжээ.

 

Түүнчлэн, дэлхийн олон оронд анагаах ухаанд найдан амьгүй төрөлтөөс сэргийлэх гэж оролддог, гэвч хүрээлэн буй орчин, тэр дундаа агаарын бохирдолтой холбоотой эрсдэлүүдэд анхаарлаа хандуулдаггүй хэмээн эрдэмтэд онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-04