Илон Маск: Тархинд суулгах чипийг хүн дээр туршина
2022-12-01

Тархинд суулгах чип үйлдвэрлэдэг  Neuralink компани хагас жилийн дараа энэ чипээ хүн дээр туршиж магадгүй гэнэ. Энэ талаар Neuralink компанийг үүсгэн байгуулагч Илон Маск компанийн танилцуулгын үеэр мэдэгджээ. Чипийг туршихаас өмнө энэ төхөөрөмж хэвийн ажиллаж чадна гэдгийг мэргэжилтнүүд сайтар нягталж, дараа нь хүний биед суулгана хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

"Бид АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газарт холбогдох баримт бичгүүдийн ихэнхийг илгээсэн. Хагас жилийн дараа чипийг хүн дээр туршиж чадах байх" хэмээн Илон Маск мэдэгджээ.

 

Энд дуулгахад, анх 2019 оны долдугаар сард  Илон Маск хүний тархийг компьютерт шууд холбох боломжийг боловсруулж байгаа талаараа Сан-Франциско дахь Neuralink танилцуулгын үеэр мэдэгдэж байлаа. Түүний компани 4-6 микрометрийн зузаантай уян "утас" зохион бүтээсэн бөгөөд эдгээрийг тархинд аюулгүй суурилуулах үүднээс мэдрэлийн мэс заслын роботыг ч зохион бүтээжээ. Харин энэ системийг ухаалаг утасны тусламжтайгаар удирдах боломжтой гэнэ. Энэхүү шинэ технологийг 2020 оны хоёрдугаар улиралд хүмүүс дээр туршихаар төлөвлөж байсан ч хойшлогдсон юм.

 

Маскийн өгүүлснээр, компьютер болон хүний тархины хооронд шууд холбоо тогтоох нь төслийн эцсийн зорилго бөгөөд энэ технологийн ачаар хөгжмийг хүний тархи руу шууд дамжуулах, эсвэл хүний гормоны түвшнийг зохицуулах боломжтой болох аж. Түүнчлэн энэ чип түгшүүрийн мэдрэмжийг арилгаж, эсвэл аливаа бодол санаанд төвлөрүүлэх боломжийг олгож, окситоцин, серотонин болон бусад химийн бодисуудыг гаргах явцыг дэмжих гэнэ. Энэ бүтээлийн тусламжтайгаар тархины гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг сэргээх боломжтой болно гэдгийг Илон Маск онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-04
Мөн ч хатуу цаг айсуй бололтой.Хүнд чит суулгах нь өнөө хүний эрх нь хаана байх бол.Орчин цагийн манкурт бол гэснээс нэг их ялгаа бий юу? Мэдээж энгийн иргэдэд хэрэггүй зүйл, олигархуудын зэвсэг үү?
2022-12-01