КАТАР-2022: Япончууд хэсгээ тэргүүллээ

"Катар 2022" ДАШТ-ий E хэсэгт таарсан Испани болон Японы шигшээ багууд хэсгийн сүүлийн тоглолтоо хийж 2-1 харьцаагаар Япон хожлоо.
Хожих шаардлагатай Япончууд тоглолтын эхнээс шахсан ч хөдөлгөөнгүй бөмбөгөөс гоол алдав. Гоолыг Альваро Мората оруулж хэсгийн шатны гурван тоглолтод дараалан гоол орууллаа.
Гэвч хоёрдугаар үе эхлээд удаагүй 48, 51 дэх минутуудад Рицү Доан, Ао Танака нар гоол оруулж тоглолтыг эргүүлсэн юм.
Улмаар тоглолт 2-1 харьцаагаар дуусаж Япончууд хэсгийн нэгдүгээр байраар цааш шалгарлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ