Аргентины хөгжөөн дэмжигч багийнхаа ялалтыг тэмдэглэж байгаад буу алдаж, хүүгээ бууджээ
2022-12-02

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гурав дахь тоглолтын үеэр Аргентины шигшээ баг ялалт байгуулсныг тэмдэглэж байсан эр буу гарган буудаж, суманд нь найман настай хүү нь өртсөн талаар  Toda Pasion мэдээлжээ. 

 

Энэ хэрэг Аргентины Санто Томе хотод болсон байна. Ялалтаа тэмдэглэн хэт хөөрсөн хөгжөөн дэмжигч буу гарган буудсан бөгөөд нэг сум хүүгийнх нь ташаан тус газар онож, цус ихээр алджээ. Буу алдаж, хүүгээ шархдуулсан эцэг эмнэлгийн түргэн тусламжийн газар руу нэн даруй хүүгээ хүргээд, эмч нартай үлдээж, өөрөө зугтсан байна. Шарх нь хүнд байсан тул хүүг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн, гэхдээ хүүгийн амь насанд аюулгүй хэмээн эмч нар мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, Аргентины шигшээ баг ДАШТ-ийн плей-оффт шалгарсан бөгөөд 12 дугаар сарын гуравны өдөр Австралийн шигшээ багтай тааран тоглох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-04
Батэр:
Плай офф орных нь монгол үг байхгүй мүү
2022-12-02