Д.Өнөрболор: Нүүрсний хулгайн хэрэгт УИХ дүр эсгэсэн байдлаар хандаж байна
2022-12-02

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Нүүрсний хулгай болон Хөгжлийн банктай холбоотой хэргийг хяналт шалгалтын үйл явцыг ил тод болгох шаардлагатай байгаа талаар саналаа хэллээ. 

 

 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д. Өнөрболор "Гишүүд цаг үеийн шаардлагад нийцсэн чанартай хууль баталж байх үндсэн чиг үүрэгтэй. Эдийн засаг хүндэрсэн энэ үед бидний үүрэг хариуцлага өндөр байх ёстой. Гэтэл тоо гүйцээх гэж байгаа юм шиг дутуу дулимаг хууль баталж байгаа нь нийгэм эдийн засгийн доривтой шинэчлэл хүлээсэн олны хүлээлтэд хүрч чадахгүй байна. Улс орны нийгэм эдийн засагт онцгой ач холбогдол бүхий чухал хууль тогтоомжийг хариуцлагатайгаар хэлэлцэн батлахын оронд аар саар асуудалд цаг заваа барж сууна аа. Тухайлбал, хүний ой тоо, тооны машинд багтахааргүй олон их наяд төгрөгийн хохиролтой нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкыг тонож дээрэмдсэн хэрэг, ЖДҮ-ийг залгисан хэрэг, НД-ийн санд олон зуун тэрбумын хохирол учруулсан хэрэгт УИХ дүр эсгэсэн байдалтай хандаж байна. Үр нөлөө муутай иргэдийн амьдралд нэмэр тусгүй, хувийн хэвшилд зарим талаараа сөрөг нөлөөтэй зүйлс хэлэлцэж суухын оронд улс орноо дээрэмдэж тоносон асуудлуудыг нэн яаралтай хэлэлцэн шийдвэрлэх нийгмийн захиалга үүсээд байгаад анхаарал хандуулах шаардлага үүсээд байна. Иймээс нүүрсний хулгайн хэрэг, Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотой холбогдох албан тушаалтнуудыг дуудан ирүүлж, гишүүдэд ил тод мэдээлэл өгүүлэх хэрэгтэй байна, энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хэрэгтэй байна" гэсэн саналыг хэлж байна. 

 

Үүнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар "Д.Өнөрболор гишүүн хурал чуулгандаа идэвхтэй оролцож бай. Нүүрсний хулгайн хэргээр Г.Ганболд гишүүнээр ахлуулсан Түр хороо байгуулагдаад гэрч дуудаад, шинжээч томилолоод ажлын хэсэг хуралдаад түр журам гарч байгаа. Хөгжлийн банкны асуудлаар Б.Энхбаяр гишүүн нээлттэй сонсгол зохион байгуулсан. Хяналт шалгалтын түр хороо байгуулаад шинжээч томилоод ажиллаж байгаа шүү" гэлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-04
энэ чинь УИХ-д жинхэнэ нүүрснй жинхэнэ нүүрсний хулгайч нар байгааг илтгэнэ биш үү
2022-12-03
Zochin:
Энэ хуухэн чинь одоо л маш зов юм ярьж бна даа тууштай яваад энэ гэмт хэрэг илруулэлтэнд тус болж гэмт хэрэгтэн эдгээдуудийг естой шудрага хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй дээ
2022-12-03
hurel:
ene hujaa bj bolno , gevch nuurs hulgailaad bgaa n mongol mun uu?
2022-12-03
Нээрээ энэ авгай сэлэнгийн хужаа гээ биз дээ яаж эх оронч бх вэ үнэхээр монголын төлөө сэтгэл бдаг юм бол нүүрсний хулгайг илрүүлээдэх
2022-12-02
ард түмэн:
Занданшатараа нүүрсний хулгайчдаа нуугаад новшрох хэрэггүй шүү ард түмэн үнэхээр тэсэхээ болилоо
2022-12-02
Занданшатар муу эргүү олон юм хуцаад хулгайчдаа хамгаалаад байх шаардлагагүй.
2022-12-02
УНЭН ХЭЛЖ
2022-12-02
Гишүүдийн үг шүүмжлэлийг сайн сонсож бай тахир татуу гахай хоншоорт оо.
2022-12-02
Иргэн:
Т1 хужаа авгай тэнэж тэнэж ирэнгүүтээ нээх шудрага царайлж чанга дуугарч гэнэ.... сда ийм жингэр сонгож байдаг үнэн ДҮП өлөнгүүд шүү Сэлэнгийн бэсдаакууд
2022-12-02
Иргэн:
Занданштар гээч муу амьсгаа хүний шүүмжийг хүлээж авхын оронд дандаа намаа өмөөрч чавганцын хэрүүл хийж байдаг лүд юмаа
2022-12-02