Хилчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ
2022-12-02

Арваннэгдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд цаг агаар эрс муудаж, цочир хүйтэрч Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын нутгаар цасан болон шороон шуурга шуурсны улмаас улсын хилд мал тулсан хэд хэдэн удаагийн үйлдлийг хилчид тогтоон эздэд нь хүлээлгэн өглөө.

 

 

Дорнод аймаг дахь Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хариуцсан хэсгээр 4.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий шуурганд уруудсан 4500 гаруй толгой мал, Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт эзэн хариулгагүй 940 сая төгрөгийн үнэ бүхий 700 гаруй тооны толгой адуу, 200 орчим тооны толгой үхэр, Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хариуцсан хэсгээр 150 сая төгрөгийн үнэ бүхий 100 гаруй толгой адуу улсын хилд тулсныг тогтоон ард иргэдэд учирч болох нийт 5.9 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ. Шуурганд уруудсан, эзэн хариулгагүй орхигдсон малыг орон нутгийн оршин суугчид болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүдтэй хамтран эздэд нь хүлээлгэн өгөөд байна.

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-04
idej uudag munguuruu iim sain ajuil yyrgee gyitsetgej baigaa tsergyyded mungun shagnal uguh heregtei
2022-12-02