Украин хөгжин дэвжихийг ерөөсөн орос оюутныг торгожээ
2022-12-02

Оросын Санкт-Петербург хотын шүүх оюутан Александр Жуковыг Оросын армийн нэр хүндийг гутаан доромжилсон хэрэгт буруутай гэж үзэн 30 мянган рублиэр (shuud.mn: монгол мөнгөөр 1,2 сая төгрөг)торгожээ. Энэ талаар Радио свобода мэдээлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, оюутан метроны хамгаалагчтай ярих үеэрээ Украин хөгжин дэвжихийг ерөөсөн нь Оросын армийн нэр хүндийг гутаасан хэрэг гэж шүүх үзэн, 30 мянган рублиэр торгосны дээр жижиг танхайн хэрэгт мөн буруутган 500рублиэр торгожээ. 

Хэргийг тодруулбал, Жуковыг 11 дүгээр сарын 29-ний өдөр Петербургийн "Удельная" метроны өртөөн дээр саатуулжээ. Оюутан тухайн үед бэлтгэлдээ явж байсан тул том цүнх үүрч явсан байна. Тиймээс метроны хамгаалагч түүнийг саатуулан шалгасан аж. Ингээд оюутан цааш явахдаа Украинд хөгжил дэвшлийг ерөөсөн гэнэ. Тэрбээр энэ үгийг байнга хэлдэг бөгөөд энэ нь Орос Украин руу халдсаныг эсэргүүцэж байгаа түүний арга хэмээн Жуков сэтгүүлчид ярьжээ. 

Харин хамгаалагч түүний үгэнд ихэд эгдүүцэн, "экстремикм", "хэт үндсэрхэг уриа хэлсэн" хэмээн буруутгаж, цагдаа дуудан, цагдаагийнхан ирэх хүртэл саатуулсан байна. Улмаар цагдаагийнхан ирж түүнийг хэсэг рүү авч явжээ. Оюутныг цагдаагийн хэсэг дээр авчирсныхаа дараа Украин бол террорист улс хэмээн цагдаагийнхан өгүүлээд, ямар нэг протоколд гарын үсэг зуруулалгүй урьдчилан саатуулах байранд оруулсан байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Оросын дэглэм хойд Солонгостой адил болжээ. Бид оросуудтай одоохондоо эдийн засгийн харилцаа холбоогоо таслахгүй ч энэ бүх эрүүл бус байдлыг үнэлж цэгнэж харилцах ёстой. Украин ялж, орост дотоодын самууун өрнөж Татарстан, Ичкерийн БН Чечень, Якут, Тува, Халимаг, Буриад улс тусгаар болох байх.
2022-12-04
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}

Адгийн хоёр хөрш задарч монгол энэ хавх шиг азгүй байрлалаасаа гарах болтугай
2022-12-03
Zochin:
Evgui 2 uls bidnii 2tald baigaa.
2022-12-02
зочин:
Xойдын тарган цагаан пацаанаас ч 7- н дор нийгэмтэй болж байгаам байна даа... Pутлерийн Oрос орон..
2022-12-02
Орос улс:
Ардчилалгүй адгын улс болж хувирлаа. Манай хуйло ояа нар очиж амьдраач. Америкийг муулаад украиныг газартай тэгшил гээд орилоод байдаг садистууд тэндээ оч
2022-12-02