С.Ганбаатар: Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй гэдэг. Би УИХ-ын даргатай сөргөлдөөгүй юмсан
2022-12-02

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Стандартчилал хэмжил зүй тохирлын хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж эхэллээ. 

 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Д.Өнөрболор гишүүн чухал асуудал хэлсэн. Тоо гүйцээх гэж байгаа юм шиг гурилдсан асуудал их байна. УИХ-ын даргад өнгөрсөн сарын 21-нд өргөн барьсан хууль хоёр хоногийн өмнө надад ирсэн. Та бүхний хэн нь ч бүрэн уншаагүй байх. Би хоёр өдөр уншаад 63 хувьд нь л хүрлээ. Бүтэн ном байна шүү дээ. Энэ хуулийн зүйл заалт бүр нь дээр хүмүүсийн амьдрал, зовлон зүдгүүр авилгал байна. Зөвшөөрлийн хууль бол авлигыг өөгшүүлдэг. Өнөөдөр 14 чиглэлээр 240 тусгай зөвшөөрөл, 12 чиглэлээр 114 энгийн зөвшөөрөл байх ёстой боловч 1600 болгон бизнес болгож өргөжин тэлсэн. Ард иргэдийг зовоож байж авлига авдаг тогтолцоо бий болсон. Стандарт бол заавал мөрдөх бус сонгон хэрэглэхээр зохицуулсан байгаа. Захиргааны хэм хэмжээний акт буюу дүрэм журмаар асуудал шийддэг болсон. Үндсэн хуулиар бол хуулинд зөвшөөрөөгүй бол гэх заалт бий. Гэтэл одоо дүрэм журмаар зөвшөөрөл нэрээр дөнгөнд хийж зовоож байна. Нийт 89 хуульд нэмэлт өөрчлөлт орохоор болж байна. Өнөөдөр сая сая төгрөгөөр мэргэшсэн гэх тусгай зөвшөөрлүүдийг худалдаж авч байгаа мэдээллүүд зөндөө байна. Үүнийг хуульд яаж хаасан бэ? Тусгай зөвшөөрөл өгөхөд мэргэжлийн шаардлага тавихын оронд тоног төхөөрөмж, үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн чадамж туршлагыг тэргүүнд нь тодорхойлж тавих уу?" гэлээ.

 

Түүний асуултад ажлын хэсгээс хариулт өгөхөөс өмнө С.Ганбаатар гишүүнд УИХ-ын даргын зүгээс "Өнгөрсөн сарын 7 удаагийн чуулганы хуралдааны 5-ыг нь тасалсан байна. Гэнэт орж ирээд цочсон юм шиг юу хэлэлцэж байна гэж гайхах хэрэггүй. Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлж хуулийн хийдэл давхцлыг арилгаар энэ хуулиудыг хэлэлцэж байна. Ядаж хуулийнхаа нэгдүгээр хуудсыг унших хэрэгтэй " хэмээн сануулга өглөө. 

 

ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар "Зөвшөөрлийн хуулийг өнгөрсөн зургадугаар сард батлахдаа өмнө явж ирсэн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар бий болсон хуулийг хэтрүүлэн хэрэглэсэн үйл ажиллагаа судалгаагаар 1400 болсон байсныг 360 гаруй болгон цөөрүүлсэн. Энэ хүрээнд бусад хуулиудыг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэхээр 89 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байна" гэлээ. 

 

Үүний дараа С.Ганбаатар гишүүн нэмэлтээр цаг авч "Нохойтой сөргөлдвөл хормойгүй. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй гэдэг. Би УИХ-ын даргатай сөргөлдөөгүй юмсан. Хуулийг төслийг хоёр өдрийн өмнө хүлээж авлаа. Унших цаг хомс байлаа гэдгээ хэллээ. Миний асуултад тодорхой хариулсангүй" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-04
irgen:
iim hyyramch durtnuudiig yamaar ch yum
2022-12-03