Германд Эберхард хэмээх гэрийн тэжээвэр тооройг амьтны асрах газарт хүргэн архины хамаарлаас нь эмчлэх курс эмчилгээ хийжээ. Энэ талаар The Local сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Германы Липпеталь сууринд энэ явдал болжээ. Эберхард тоорой гагцхүү чипс идэж, согтууруулах ундааны зүйлс уудаг байсан гэнэ. Түүний энэ байдлыг мэдсэн амьтан хамгаалагчид тооройг эздээс нь авч, амьтны асрах газарт хүргэжээ.
Амьтны асрах газрын малын эмч нар тооройг хэдэн долоо хоногийн туршид эмчилж, архины хамаарлаас нь салгаж, эрүүл болгосон гэж The Local мэдээлжээ.
Г.Бямбасүрэн