Ираны эсэргүүцэл: Ёс суртахууны цагдааг татан буулгахаар болжээ
2022-12-05

Есдүгээр сард Иранд залуу эмэгтэйг хижабаа буруу өмссөн гэсэн шалтгаанаар ёс суртахууны цагдаагийнхан саатуулж, улмаар цагдаагийн хэсэгт бүсгүйг хүргэсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бүсгүйн үхэл Иран даяар эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэх, цаашлаад засгийн газраа эсэргүүцсэн эмх замбараагүй байдал дэгдэх эхлэл болсон юм. 

 

Улс орон даяар нь эмх замбараагүй байдал дэгдэж, нөхцөл байдлыг хяналтдаа авахаар эрх баригчид нь хүч хэрэглэж, жагсаалд оролцогчдыг шорон гянданд хорьж, цаазын ял оноож, жагсагчдын өөдөөс гал нээсэн ч тусыг эс олсон. Тиймээс анхдагч үйл явдалд хамааралтай ёс суртахууны цагдаагаар "сор залахаар" болжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Исламын хувцаслах дэг журмыг мөрдүүлэх асуудлыг хариуцдаг шашны цагдааг татан буулгахаар болсон талаар Ираны Ерөнхий прокурор Мохаммад Жафар Монтазери мэдэгджээ. Хэдийгээр энэ цагдаагийн газрыг татан буулгахаар болсон ч хижаб зайлшгүй өмсөх хууль цуцлагдаагүй, мөн энэ хуулийг зөөлрүүлээгүй аж. 

 

"Ёс суртахууны цагдаа шүүхийн системтэй холбоогүй тиймээс татан буулгасан" хэмээн Ираны Ерөнхий прокурор мэдэгдсэн байна. Тэрбээр ийн мэдэгдэхээс нэг хоногийн өмнө "парламент, шүүхийн байгууллагуудын аль аль нь "эмэгтэйчүүдийг толгойгоо алчуураар ороох хуулийг өөрчлөх шаардлагатай талаарх асуудлыг авч хэлэлцэж байгаа" хэмээн мэдэгдэж байв.

 

Түүний энэ мэдэгдлийг хүмүүс харилцан адилгүй хүлээж авсан байна. Зарим хүн үүнийг Исламын улс дахь шашны хатуу дүрэм журмаас зарим талаар татгалзаж байна гэж үзсэн бол нөгөө хэсэг нь "эсэргүүцэгчдийн ялалт" хэмээн онцолжээ.

 

Энд дуулгахад, ёс суртахууны цагдаа 2006 онд байгуулагдсан байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадын дэргэд байгуулагдсан энэ цагдаа эмэгтэйчүүд толгойн алчуур заавал зүүх, хижаб даруу төлөв өмсөх соёлыг түгээх зорилготой байсан гэнэ. Анхлаад энэ цагдааг,ийн ажилтнууд дүрэм зөрчсөн хүмүүст гагцхүү сануулаг өгдөг байсан бол цаашлаад журам зөрчигчдийг саатуулах эрхтэй болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Freda:
This is a very joyful day of my life because of the help PRIEST Salami has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me and was seeking a divorce but when I came across PRIEST Salami email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships. and make people happy in their relationship. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and here I am now celebrating because my Husband has changed totally for good. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because PRIEST Salami is truly a real spell caster. DO YOU NEED HELP THEN CONTACT DOCTOR PRIEST Salami NOW VIA EMAIL: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship...
2023-02-02