IHC Esports баг дэлхийн аваргын гранд финалд шалгарлаа

PUBG (PlayerUnknown's BattleGround) Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатны тоглолтууд Малайзын Куала Лумпур хотод боллоо. Хэсэг тус бүрийн шилдэг гурван баг гранд финалд шууд шалгарсан бол тэдний араас бичигдсэн 8, нийт 24 баг "Survival Stage"-д тоглож 16 нь "Last Chance" шатанд шалгарсан.
Улмаар гранп финалд шалгарах таван эрхийн төлөө 16 баг "Last Chance" шатанд тоглосон бөгөөд Монголын IHC Esports баг гуравдугаар байраар гранд финалд шалгарлаа.
PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын багууд амжилттай оролцсоор ирсэн. 2021 онд хуучнаар "Stalwart Esports" долоодугаар байр эзэлсэн бол 2020 онд хуучнаар "Zeus Esports" хүрэл медаль хүртэж байв.
Дэлхийн аваргын Гранд финалын тоглолтууд 2023 оны нэгдүгээр сарын 6-8-ны хооронд Индонезын нийслэл Жакарта хотод болно. Хэсгийн шатнаас шууд эрхээ авсан ес, "Last Chance" шатны тав, урилгаар хоёр, нийт 16 баг цомын төлөө өрсөлдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ