Италид Засгийн газраа эсэргүүцсэн жагсаалд 10 мянган хүн оролцжээ
2022-12-05

Ням гарагт Италид Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болж өнгөрчээ. Ром хотод болсон энэ жагсаалд 10 мянган хүн оролцсон бөгөөд  нийслэлийн төдийгүй бусад хотоос ирсэн хүмүүс жагсаалд нэгдсэн талаар МИР24 мэдээлсэн байна. 

 

Жагсагчид амьдралын өртөг дааж давахааргүй болсон, дөрвөн хүн тутмын нэг нь нэн ядуу амьдарч байна гээд бусад оронд зэвсэг нийлүүлэх биш харин боловсрол, эрүүл мэнд, иргэдийг дэмжихэд мөнгө зарцуулахыг засгийн газраасаа шаарджээ. Түүнчлэн тэд эсэргүүцлээ илэрхийлэн НАТО-ын далбааг шатаасан байна. 

 

"Бид цаашид ингэж амьдарч чадахгүй. Ямар ч мөнгө алга. Энэ хямралын төлөөсийг хүмүүс төлөхийг хүсэхгүй байна. Энэ бол бидний буруу биш. Энгийн иргэдийг шулж баяжиж байгаа эрчим хүчний компаниуд байсаар байгаад эрх баригчид буруутай" хэмээн нэгэн оролцогч сэтгүүлчдэд ярьжээ.

 

Энд дуулгахад, энэ намраас эхлэн дэлхийн олон оронд үнийн өсөлт, эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн жагсаал ээлж дараалан болсоор байгаа юм. Их Британи, Чех, Польш зэрэг Европын орнуудад өрнөж байсан жагсаал ажил хаялт Өмнөд Солонгост ч гарсан. Өмнөд Солонгост ачааны машины жолооч нар цалингаа нэмүүлэхийг шаардан ажил хаяснаар бараа нийлүүлэлтэд ихээхэн доголдол гарсан. Улмаар Өмнөд Солонгосын эрх баригчид ажил хаялтаа зогсоохыг шаардан, ажилдаа эргэн орохгүй бол шоронд хорих хүртэл арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн ч жолооч нар ажил хаялтаа өндөрлүүлээгүй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-06