Зеленский: Хүндхэн өвлийг давах л хэрэгтэй!
2022-12-05

ОХУ өвлийн хүйтнийг Украины эсрэг ашиглана гэж найдаж байгаа, украинчууд хүндхэн өвөлд бэлдэх хэрэгтэй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагийн үдэш хийсэн мэдэгдэлдээ онцолжээ. 

 

"Энэ өвөл тэсэж чадвал бүхнийг давна гэсэн үг. Украин нэгдмэл нэг байж, шантралгүй, өдөр бүр, шөнө бүр ажиллах ёстой. Төр, бизнес, хүмүүс гээд бид бүгд украинчууд хамтдаа байна" хэмээн Зеленский мэдэгджээ. 

 

Тэрбээр энэ мэдэгдэлдээ тусгай объект байгуулах төрийн хөтөлбөрийн талаар дурдсан байна. Энэ нь украинчууд бүтэн өдрийн туршид үнэгүй байрлаж, дулаацаж, гэрэл цахилгаан тасарсан үед ч  интернетэд холбогдох, гар утсаа цэнэглэх боломжтой объектуудыг байгуулах хөтөлбөр юм байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд тасралтгүй цохилт өгч байгаагийн улмаас Украин даяар эрчим хүч тасалдаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ашиглана гэж найдаж байгаа,гэж юу гэж байгаан орчуулагч нь монгол хүн биш байна
2022-12-07
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-06
Уншигч:
Хувцас яамай хө, харин их эрэлхэг ухаалаг удирдагч юм, өөр хүн байсан бол мань мэт нь байсан бол салам нүдүүлээд ахаа байяаа болчихсон байгаа. Ийм удирдагчтай улс ялж л таарна.
2022-12-05
Tэнэг үхэр ээ...:
дайн тулаантай байхад укрианы ерөнхийлөгч костюм өмсөөд үнэртэн түрхээд байж байх уу...?
2022-12-05
Зочин:
Энэ нэг хүн аятайхан хувцаслаж болдоггүй л юм байх даа. Манайхан бол нөгөө оркоор нь дуудахаар юм байна. Хэдий дайн дажинтай ч бас тээ, бүхэл бүтэн улсын ерөнхийлөгч чинь ингээд дайн дажин царайлаад баймааргүй л байхын.
2022-12-05
Tэнэг үхэр ээ...:
дайн тулаантай байхад укрианы ерөнхийлөгч костюм өмсөөд үнэртэн түрхээд байж байх уу...?