Өмнөд Солонгосын кино зарсных нь төлөө гурван оюутныг олны өмнө цаазалжээ
2022-12-05

Хойд Солонгост Өмнөд Солонгосын олон ангит кино зарж байгаад баригдсан өсвөр насны оюутнуудыг олны өмнө цаазалсан гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаад байсан. 

 

Өчигдөр /2022.12.04/ "Чөлөөт Ази" радио Хойд Солонгосын Янгган мужийн нэгэн оршин суугчдын мэдээлснээр "Өнгөрсөн аравдугаар сард Хесан хотод өсвөр насны гурван оюутныг олны өмнө цаазалсан" хэмээн өмнөд Солонгосын SBS телевизэд мэдэгджээ. 

 

Өсвөр насны оюутан Хойд Солонгост Өмнөд Солонгосын кино үзэж байгаад баригдвал: 


Эхний удаа гэмт хэрэг үйлдсэн  тохиолдолд  1-6 сар хүртэл хугацаагаар хөдөлмөр хүмүүжлийн лагерьт хоригдоно. Харин давтан гэмт хэрэг үйлдсэн бол хөдөлмөрийн лагерьт таван жилийн хугацаанд хоригдох шийтгэлтэй байдаг.  Цаашлаад тухайн кино үзвэрийг үзээд суух биш тарааж, зарж байгаад баригдвал насанд хүрээгүй хүүхдэд ч байсан цаазаар авах ял оноодог байна. 


Эх сурвалж: SBS 

Shuud.mn
Сонин хачин
Tom Peacock:
My name is Tom Peacock from USA, I want to say thank you to Dr Emu for the good thing he has done for me, Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide my happiness and my joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things Dr Emu has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 48 hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful to Dr Emu you can always email him here: {emutemple@gmail.com} or WhatsApp: {+2347012841542}
2022-12-06
Зочин:
Жинхэнэ дарангуйлалын орон байна.
2022-12-05