ЛГБТ-г сурталчлахыг хориглох тухай хуульд Путин гарын үсэг зурав
2022-12-06

"Уламжлалт бус бэлгийн харилцааг сурталчлах", "бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, хүйсээ солихыг" сурталчилж буй гэж Оросын эрх баригчид үзсэн материалуудыг түгээн дэлгэрүүлэхийг хориглох тухай хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ. Энэ талаарх мэдээлэл Төрийн думын албан ёсны сайтад 12 дугаар сарын тавны өдөр нийтлэгдсэн байна. 

 

Оросын мэдээлэл, мэдээллийн технологи, мэдээллийг хамгаалах тухай" хууль, "ОХУ-ын кино урлагийг төрөөс дэмжих тухай" хуульд тус тус өөрчлөлт оруулжээ. Ингэснээр, ижил хүйстнийг сурталчилсан гэж тооцогдох киног Орост гаргах боломжгүй болж байгаа аж. Түүнчлэн энэ төрлийн мэдээллийг насанд хүрээгүй хүмүүст тараахыг хориглосны дээр хууль зөрчвөл торгох заалтыг багтаажээ.

 

Тодруулбал, "уламжлалт бус бэлгийн харилцааг сурталчлахыг хориглох" заалтыг зөрчвөл иргэн 50 000-400 000 рубль (shuud.mn: Монгол мөнгөөр 2,1-16,8 сая төгрөг), албан тушаалтан 100 000-800 000 (shuud.mn: Монгол мөнгөөр 4,2 сая-33,6 сая төгрөг) рублиэр торгуулах бол хуулийн этгээд 800 000- 5 000 000 рубль (shuud.mn: Монгол мөнгөөр 33,6 сая-210 сая төгрөг) хэмжээтэй  торгууль төлөхөөс гадна 90 хоног хүртэл үйл ажиллагааг нь зогсоох аж.

 

"Бага насны хүүхдийг садар самуунд уруу татахыг" хориглосон заалтыг зөрчвөл иргэн 200 000-800 000 рубль, албан тушаалтан 400 000-2 000 000 рубль, хуулийн этгээд 1 000 000-10 000 000 рублиэр торгуулахын дээр үйл ажиллагааг нь 90 хоног хүртэлх хугацаагаар зогсоох юмм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
хэт замбараагүй ардчилал олон хүний зэвүү хүргэж цуврал алуурчид хар тамхичид буудах донтнуудыг ихэсгэдэг юм байн.олон үндэстэн арьстан цуглаж амьдрах дэмий
2022-12-07
Манайх энийг хориглох хэрэгтэй
2022-12-06
ЁСтой зөв:
АНУ-ын нэг хэрэгсэл л дээ гадаад орныг үймүүлэх. Зүгээр задгай ардчилал ямар утгагүй байдгыг бид өөрийн улсаас харж л байна л даа. Хэмжээт эрхт хаантай байсан бол гэж боддог болоод байна. Одоо бол яг улсынхаа төлөө гэж явах гэхээр болдоггүй тогтолцоо бий болгочихож.
2022-12-06
хэт замбараагүй ардчилал олон хүний зэвүү хүргэж цуврал алуурчид хар тамхичид буудах донтнуудыг ихэсгэдэг юм байн.олон үндэстэн арьстан цуглаж амьдрах дэмий
Амараа:
Аймшгийн улс. Удахгүй ардчилсан солонгос шиг болох нь дээ. Хөөрхий орос, буриад найзууд минь.
2022-12-06