Чю Гю-Сон тоглолтын үеэр хоёр гоол хийсний дараа дагагчдынх нь тоо эрс нэмэгджээ
2022-12-06

Катарт үргэлжилж буй Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд Ганы шигшээ багтай тоглох үеэр Өмнөд Солонгосын шигшээ багийн довтлогч Чо Гю-Сон  хоёр гоол хийсний дараа дагагчдынх нь тоо эрс нэмэгджээ. The Athletic-ийн мэдээлснээр, түүнийг гайхалтай амжилт гаргасны дараа хэдэн мянгаар л хэмжигдэж байсан дагагчийнх нь тоо 2,3 сая болтлоо өссөн байна. 

 

Ганы шигшээ багтай тоглох үед эсрэг багийнхаа хаалганд бөмбөг оруулсан Гю-Сон олон нийтийн сүлжээнд ихээхэн алдаршиж, дагагчдынх нь тоо эрс нэмэгджээ. Улмаар дэмжиж байгаагаа төдийгүй хайраа илэрхийлсэн зурвасууд ч ар араасаа тасралтгүй ирэх болсон тул 24 настай хөлбөмбөгчин Гю-Сон утсаа унтраахаас аргагүй болсон гэнэ. 

 

"Тэр жаахан амрах хэрэгтэй байсан. Гэсэн ч утас нь шөнөжин дугарч, унтаж амрах боломж өгөөгүй. Тэр хөлбөмбөгтөө анхаарал хандуулах гэж хичээсэн ч мессеж тасралтгүй ирсээр л байсан" хэмээн Өмнөд Солонгосын сэтгүүлч Со Жон Хван өгүүлжээ.

 

Чю Гю-Сон Өмнөд Солонгосын лигийн сүүлд болсон аварга шалгаруулах тэмцээний үеэр шилдэг мэргэн буудагчаар тодорч, багтаа Солонгосын цомыг авахад нь тусласан юм. Тэрбээр Өмнөд Солонгосын шигшээ багийн төлөө тоглохдоо 18 тоглолтод зургаан гоол оруулжээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин