КАТАР-2022: Япон болон Солонгосын багууд ДАШТ-ий гол чимэг нь байлаа
2022-12-06

“Катар-2022” ДАШТ-ий шөвгийн наймд өрсөлдөх ээлжит хоёр багийн нэр тодорлоо.

 


Япон болон Хорватын баг


Хорватын хаалгач Доминик Ливакович ДАШТ-ий түүхэнд үлдэх гайхалтай тоглолтыг харуулав. Тэрбээр Такүми Минамино, Майа Йошида, Каорү Митома нарын торгуулийн цохилтыг хаав. Хоёр баг үндсэн 120 минут тоглоход 1-1 гэсэн харьцаатай тэнцсэн бөгөөд ялагчийг торгуулийн цохилтоор тодруулах болсон юм.


Хорватын шийдвэрлэх хожлын цохилтыг Марио Пашалич оруулж, тэд шөвгийн наймд шалгарав. Хэсэгтээ Испани, Германыг хожиж гайхалтай байсан Японы “Хөх самурайнууд” энэ ДАШТ-ий тэмцээнийг хэдий хожигдсон ч амжилт дүүрэн өндөрлүүлэв. 


Бразил болон Өмнөд Солонгосын баг 


Бразилийн баг Ази тивийн хүчирхэг төлөөлөгч болох Өмнөд Солонгосын багийг гурван гоолын зөрүүтэй хожив.Бразилын баг эхний тоглолтын ээлжинд дөрвөн гоол оруулснаар тоглолтыг тэргүүлэх нь ойлгомжтой болсон хэдий ч Солонгосын баг 76 дах минутад нэг гоол оруулж энэхүү тоглолт өндөрлөв. 


Ази тивийн томоохон төлөөллүүд ДАШТ-д өөрсдийгөө ямар гайхалтай гэдгийг дэлхийн өнцөг булан бүрд шимтэн үздэг үзэгчдэд таниулж чадлаа. Дараа дараагийн тоглолтод улам их амжилт гаргаж дэлхийн аваргын цомыг авна гэдэг итгэл найдварыг олон мянган хүмүүст төрүүлсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин