Бразилийн шигшээ баг Катарт хоёр дээд амжилт тогтоов
2022-12-06

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа Бразилийн шигшээ баг хоёронтаа дээд амжилт тогтоожээ. Энэ талаар Champinoat.com мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний дөрвөн тоглолтод багийн дасгалжуулагч Тите ДАШТ-д мэдүүлэг өгсөн 26 тоглогчоо бүгдийг нь тоглолтод оруулжээ. Ингэснээр нэг тэмцээнд нэг шигшээ багийн төлөө тоглож буй хөлбөмбөгчдийн тоогоор ДАШТ-ий дээд амжилтыг тогтоосон байна. Үүний зэрэгцээ, ДАШТ мэдүүлсэн бүрэлдэхүүнийхээ гурван хаалгачийг гурвууланг нь ашигласнаар Бразилийн шигшээ баг энэ төрөлд анхдагч болж байгаа юм.

 

Энд дуулгахад, 12 дугаар сарын тавны өдөр Бразилийн шигшээ баг Өмнөд Солонгосын багтай тоглож 4:1 харьцаагаар ялснаар хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд Бразилийн хөлбөмбөгчид Хорватын багтай тоглох бөгөөд энэ тоглолт 12 дугаар сарын есний өдөр болох юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин