Японы дасгалжуулагч: Бид хожигдсон ч Японы хөлбөмбөгийн шинэ эринийг харуулж чадлаа
2022-12-06

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 дугаар сарын тавны өдрийн тоглолтоор Японы баг , Хорватын багтай таарч тоглон хожигдсоноор япончууд тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй боллоо. Энэ ялагдлын дараа Японы шигшээ багийн дасгалжуулагч Хазимэ Мориясу сэтгүүлчдэд сэтгэгдлээ хуваалцжээ. 

 

"Бид дарамтанд орсон гэж бодож байна. Талбай дээр 120 минутийг өнгөрүүлсэн, пенальти хийсмэн бүхэн эр зориг гаргалаа. Тэднийг хүчин чармайлт гаргасных нь төлөө би магтмаар байна. Тэд асар их дарамтан дор бүх хүчээ шавхан тэмцсэн. Мэдээж бид ялахыг хүссэн ч үр дүн нь гунигтай байлаа. Гэхдээ энэ нь хөлбөмбөгчдийн хүчин чармайлтыг үгүйсгэхгүй. Бид шөвгийн наймд хүрэх замын бартааг туулж чадсангүй. Гэлээ ч тоглогчид Японы хөлбөмбөгийн шинэ эринийг харуулж чадлаа. Бид дэлхийн аваргууд болох Герман, Испанийг хожсон. Бид өөрсдийн хүчинд итгэлтэй байх ёстой: Бид шилдэг шигшээ багуудыг гүйцэж түрүүлж чадаж байгаа нөхцөлд Японы хөлбөмбөгт ихээхэн ирээдүй байна гэж би бодож байна" хэмээн Японы шигшээ багийн дасгалжуулагч мэдэгджээ.

Түүнчлэн тэрбээр Японы шигшээ баг ялагдсаны дараа хөлбөмбөгийн талбай дээр хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйн мэхийсэн байна.  

 

Өмнө нь Японы шигшээ баг Германтай тоглон ялалт байгуулсан нь хөлбөмбөг сонирхогчдын хувьд тааварлаж байгаагүй үйл явдал болж байлаа. Үүний араас Испанийн багийг хожиж дуулиан тарьсан юм. Японы шигшээ баг ийнхүү ур чадвараа гайхуулж байгаа бол Японоос багаа дэмжихээр ирсэн хөгжөөн дэмжигчид ёс суртахуунаа дэлхийд харуулж, тоглолт бүрийн дараа цэнгэлдэх хүрээлэнг цэвэрлэж, олон улсын хэвлэлүүдийн анхааралд орж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
estoi sain togloson daraagiin udaa avarga bolohod oirhon.16 d yldej chadsan Germaniig hojson ih amjilt shvv
2022-12-06
Бодоод байхад энэ их бөхийлт, дасгалжуулагчийн үгийг ягштал баримталдаг нь члалтанд чөдөр тушаа болох шиг. Хэт чармайж, хариуцлагаа гүнээ ухамсарлахаар пеналти алдчихвуу
2022-12-06
гайхалтай байлаа . багаа сайн удирдаж дасгалжуулсан .тамирчид үнэн хүчийг тоглов , дэлхийг алмайруулж чадсан .та бүхэнд талархаж байна ..
2022-12-06