"Амгалан" ДЦС-д гэмтэл гарч, халуун УС тасарлаа
2022-12-06

Баянзүрх дүүргийн зарим айлуудын хэрэглээний халуун ус тасраад байна. Тэгвэл энэ нь Амгалан ДЦС-ын 3-р зуухны Экранд цооролт үүссэнээс үүдэлтэй гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Уг гэмтлийн улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасраад байгаа аж. 

 

 

Дулаан түгээлт хэвийн. Үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. Энэ талаар эх сурвалж гэмтлийг өнөөдөр оройн 20:00 цаг гэхэд засварлаж хэвийн болгохоор ажиллаж байгаагаа талаар мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин