МЗХ: Авлигач эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох хүртэл хатуу тэмцэнэ
2022-12-06

Залуусын жагсаал цуглаантай холбогдуулан Монголын Залуучуудын Холбооноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

 

 

Эрхэм залуусаа. Монголын Залуучуудын Холбоо нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох, алдагдсан боломжоо эргүүлэн авах жагсаалд оролцож, үзэл бодлоо эвийн журмаар илэрхийллээ.

 

Аливаа улс орны хөгжил залуучуудын хөдөлмөр зүтгэлээр бүтээгдэж, үр дүнг нь эрх мэдэлтнүүд цөлмөн дээрэмдэж нийтээрээ биш, нэг хэсэг нь баяжих нийгмийн гажуудалтай хэзээ ч эвлэрч үл болно.

 

Цаашид жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглан өдөөн хатгалга, турхиралт болгож буй хүмүүсээс сэргийлж, тайван замаар иргэний үзэл бодлоо илэрхийлж, асуудлыг бодитой харж, жагсаал цуглаанд оролцохыг уриалж байна.

 

Бид энэ бүхнийг өөрчлөхийн тулд залуучуудтайгаа нэгдэж, нүүрс хулгайлсан хүн бүхнийг илчлэн, төр засаг авлигач эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох хүртэл хатуу тэмцэх болно" гэжээ.

 

Монголын Залуучуудын Холбоо

Shuud.mn
Сонин хачин
ХУРГАН КОММУНИСТУУД:
ЗА МУУ . ХУРГА ИШГЭН КОМУННИСТ ПАЦААНУУД Л БИШ ШҮҮ.. ТА НАР ЭВРЭЭ УРГАХААР ЭЦГИЙГЭЭ МӨРГӨЛӨӨ ЮҮҮ... НААД КОММУНИСТ БАЙГУУЛАГАА ТАТАН БУУЛГААРАЙ
2022-12-06
иргэн:
инээдтэй хүүрнүүд шүү залуучуудыг төлөөлж чадахгүй байж нэрээ солимоор юм.Ёс зүйгүй сонирхлын зөрчилтэй намын цэцэрлэг болж ажиллах холбоо хэнд ч хэрэггүй.нэрээ соль ичээд байна
2022-12-06
hezee garch irj bga hen gedeg baiguullaga veee
2022-12-06
ЗОЧИН:
БАНДААШ ГАНТУЛГА НАР МӨН ТЭМЦЭЖ ХАРАГДААЧ !!! ЭЗНИЙХЭЭ ЗАНГААГААР ЗОЛБИНГУУД
2022-12-06
Зочин:
За залуучуудын холбоо л биш шүү.удирдлагууд нь сайханбилэг баярцогт нарын утсан хүүхэлдэй болоод удаж байна.эд нараас лав олигтой юм гарахгүй.нүүрсний хулгайч нарыг л хамгаална
2022-12-06