Леди Гагагийн нохой салхилуулагчийг буудаж, нохдыг нь хулгайлсан этгээдэд 21 жилийн хорих ял оноов
2022-12-06

Өнгөрсөн оны гуравдугаар сард Холливүүдэд нохой салхилуулагч Райан Фишер дуучин Леди Гагагийн гурван нохойг салхилуулж байхдаа цээжиндээ дөрвөн удаа буудуулсан хэрэг гарсан билээ. 


Тухайн үед халдлага үйлдсэн этгээдүүд дуучин бүсгүйн хоёр Франц бульдогийг хулгайлан зугтсан байна. 


Нохой салхилуулагч Райан Фишер цээжиндээ буудуулсан сумны шархнаасаа болж уушгиа тайруулж, улс орноор аялсан төдийгүй физик эмчилгээ хийлгэж, өрөнд баригдсан хэмээн ойрын эх сурвалж мэдээлжээ. 


Шүүх хурлын үеэр Жексон бие махбодид нь гэмтэл учруулсан аллага үйлдэхийг завдсан хэрэгт ямар ч маргаангүй гэж үзэн, прокурорууд өөрт нь тулгасан бусад хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ: дээрэм хийхээр хуйвалдаан зохион байгуулсан, хоёрдугаар зэргийн дээрэм, хагас автомат галт зэвсэг ашиглан халдлага үйлдсэн, гэмт хэрэгтэн нуун дарагдуулсан гэж үзсэн байна. 

 

Өчигдөр болсон шүүх хурлын дүн эцэслэгдэж эрэг хийсэн этгээдэд 21 жилийн хорих ял оноожээ. 

Shuud.mn
Сонин хачин
Yuch oilgosongui hen n heregten yumbee teged nohoi salhiluulagch hamsaatan yumu
2023-12-06
Setguulchee chi naad niitlelee dahin neg unshaad uzdee.
2022-12-06