Тайвань руу Хятадын 20 онгоц, дөрвөн хөлөг онгоц ойртон очжээ
2022-12-06

Өнгөрсөн хоногт Тайвань арлын бүс рүү Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчний дөрвөн хөлөг онгоц, 20 нисэх онгоц ойртон ирсэн талаар Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, Хятадын долоон онгоц Тайванийн агаараас эсэргүүцэн хамгаалалтын таних бүсэд орсон бөгөөд эдгээр нь дөрвөн J-16 сөнөөгч онгоц, KJ-500 онгоц болон Н-6 стратегийн бөмбөгдөгч хоёр онгоц байсан аж. Үүний хариуд Тайванийн цэргийнхэн агаарын эргүүлийг хөөргөж, радио сэрэмжлүүлэг гарган, зенит пуужингийн комплексоо бэлэн байдалд оруулжээ.

 

Хятадын Ардын чөлөөлөх арми энэ төрлийн маневрыг сүүлийн саруудад тогтмол гүйцэтгэж байгаа юм. Тайванийн бүс нутаг дахь хурцадмал байдал өнгөрсөн наймдугаар сард хийсэн Нэнси Пелосигийн айлчлалаас үүдэн улам даамжирсан юм. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси ийнхүү айлчилсны дараа энэ арал дээр гадаадын хэд хэдэн төлөөлөгчдийн баг айлчилсан. Өнөөдрийн байдлаар Польшийн хууль тогтоогчдын төлөөлөгчид Тайваньд айлчлал хийж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zo:
hujaa nar kovid taraaj delhiig horlochood bolih heregtei, tusdaa baigaa ulsad sanaarhaad hamraa tas zohuilna
2022-12-06