ВИДЕО: Путин Мерседес жолоодон Крымийн гүүрээр явжээ
2022-12-06

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Мерседес жолоодон Крымийн гүүрээр явж байгааг харуулсан бичлэгийг Кремлийн цахим хуудсанд нийтэлжээ. Түүний хажууд дэд сайд Марат Хуснуллин явах бөгөөд тэрбээр 10 дугаар сард болсон дэлбэрэлтийн дараа гүүрийг хэрхэн засварласан талаар Путинд илтгэсэн аж. Ийнхүү Крымийн гүүрээр зорчсон нь Путин Украин руу дайрах тушаал өгснөөсөө хойш байлдааны ажиллагаа өрнөж буй бүсэд ойртон очсон анхны тохиолдол юм. 

"Бид баруун талаар нь явж байна. Миний ойлгож байгаагаар, гүүрний зүүн тал хэвийн ажиллагаатай, гэхдээ гүйцээж засах ажил байгаа. Бага зэрэг эвдрэлтэй, түүнийг сайтар засах ёстой" хэмээн бичлэг дээр Путин өгүүлэх аж.

Крымийн гүүрний баруун талаар Краснодарын хязгаар руу хүрдэг юм. Хуснуллиний өгүүлснээр, Крымийн гүүрний зүүн талыг сэргээн засах ажил гуравдугаар сард багтан дуусах аж.

Путин Орост үйлдвэрлэгдсэн машин биш харин Мерседес машин жолоодсоны учрыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос сэтгүүлч асуухад тухайн газар байгаа машин нь энэ байсан гэж хариулжээ.

"Тэнд байгаа машин нь л энэ байсан. Төвөг учруулахгүйн тулд тэр машинаар л явсан" хэмээн Песков ТАСС агентлагийн сэтгүүлчид өгүүлжээ.

Энд дуулгахад, Керчийн хоолойг дамнах гүүрэн дээр 10 дугаар сарын наймны өдөр дэлбэрэлт болж, автомашины хоёр эгнээ нурж, төмөр зам дээр нэг километр гаруй урттай хэсэгт гэмтэл учирсан юм. Крымийн гүүрэн дээр ачааны машин дэлбэрч, хажуу хэсгээр нь явж байсан төмөр замын бүрэлдэхүүний түлшний цистерн рүү дөл авалцсан гэж Оросын эрх баригчид мэдэгдэж байв. 

Дэлбэрэлт болсны маргааш өдөр нь Оросын Мөрдөн шалгах хорооны тэргүүн Александр Бастыркин Путинд илтгэхдээ Крымийн гүүрний дэлбэрэлтийн ард Украины тусгай албад болон "алан хядах ажиллагаа гүйцэтгэхэд тусалсан Орос болон гадаадын иргэд байсан" хэмээн онцолж байв. Үүний дараа Орос улс Украины нутаг дэвсгэр даяар өгөх пуужингийн цохилтоо эрс нэмэгдүүлсэн. Харин гүүр дэлбэрсний хариуцлагыг Украин өөр дээрээ аваагүй юм. 

Энд дуулгахад, Крымийн хойгийг эзлэн түрэмгийлснийхээ дараа Путин энэ гүүрийг барих тушаал өгч, 2018 оны тавдугаар сард гүүрийг нээж байлаа. Тухайн үед Оросын Ерөнхийлөгч "Камаз" жолоодон, автомашины зорчих хэсгээр явж гүүрийг биечлэн нээж байв. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Наад алуурчингаа зайлуулаач
2022-12-07
jirmed:
za ene iim bj, odoo manai hun yanav? shn ulaan buur modon teregt hulluud marshaliinhaa guureer 1 garval duitseed l yvchih bhdaa huurhii
2022-12-06
Оросын баячууд өөрийнхөө юмыг яг хэрэглээч
2022-12-06
иргэн:
нөгөө нивагаа унахгүй яасан юм болоо
2022-12-06
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зус юмаа:
Жигули жолоодсон бол жинхэнэ эх оронч орос хүн байх байлаа
2022-12-06