Найруулагч Бун Жун Угийн ‘Mickey 17’ кино 2024 онд нээлтээ хийнэ
2022-12-06

БНСУ-ын "Parasite" буюу "Шимэгч" киноны найруулагч найруулагч Бун Жун У  ‘Mickey 17’ кинон дээр ажиллаж байгаа билээ.  

 

"Warner Bros" компани эл бүтээлийг 2024 оны гуравдугаар сарын 29-нд дэлхий даяар нээхээр болсноо зарлаж, киноны богино трэйлерийн цацлаа. 

 

Бун Жун У нь 2020 онд Шимэгч киногоороо Оскарын "Шилдэг кино"-ны шагналыг хүртсэн билээ. Тэрбээр ази төдийгүй гадаадын гэх тодотголтой олон улсын уран бүтээлчдийг Оскарт нэг алхам ойртуулсан нэгэн билээ.

 

 

Уг киног Эдвард Эштоны энэ оны эхээр хэвлэгдсэн 'Mickey 7' номоос сэдэвлэсэн ба гол дүрд Роберт Паттинсон, Стивен Йен, Наоми Акки, Тони Коллетт, Марк Руффало зэрэг жүжигчид тоглосон байна. 

 

Энэхүү шинжлэх ухааны зөгнөлт триллер номонд Нифлхайм хэмээх гаригийг колоничлохоор илгээсэн экспедицийн талаар өгүүлдэг. Тэдэнд оногдсон даалгавар амь насаа алдахуйц туйлын эрсдэлтэй. Гэхдээ экспедицийн гишүүд нас барахдаа ой санамжаа хуулбарлан үлдээж, хувилсан бие рүүгээ шилждэг утга бүхий кино юм. 

Shuud.mn
Сонин хачин