NYT: Орос барууны хоригт орсон ч далавчит пуужин үйлдвэрлэсээр байна
2022-12-06

Украин руу халдсаны улмаас Оросын эсрэг барууны орнууд төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьсан. Хэдийгээр Орос хорионд орж, зэвсэг үйлдвэрлэх боломжгүй болно гэж үзэж байсан ч далавчит пуужин үйлдвэрлэсээр байгаа талаар The New York Times сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, 11 дүгээр сард Украины нэн чухал дэд бүтцэд цохилт өгөхдөө Оросын арми ашигласан Х-101 далавчит пуужингуудын зарим нь 2022 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд үйлдвэрлэгдсэн байсан гэнэ.

 

Орос улс өөрийнх нь эсрэг тавьсан хоригоос зайлсхийн, пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай хагас дамжуулагчдыг олж авах сувгаа хэдийнэ олсон байна гэж NYT мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин