Түргэн тусламжийн машинд төржээ
2022-12-06

Өмнөговь аймаг дахь Овоотын отряд хэмээн алдаршсан Хилийн цэргийн 0166 дугаар ангийн хилчний гэр бүлд, эх орныхоо хилийн хэсэгт шинэ хүн мэндэлжээ.

 

 

Энэ талаар эх сурвалж "Ангийн жолооч, ахлах ахлагч Х.Батцэнгэлийн гэргий О.Гэрэлмаа 12 дугаар сарын 06-ны 05:00 цагт огцом өвдөлт өгч, ус нь гарсны улмаас ангиас Хүн эмнэлгийн баг түргэн тусламжийн автомашинтай сумын эмнэлэг рүү хөдөлсөн боловч 06.00 цагт автомашинд эх амаржиж 2.800 гр жинтэй охин эсэн мэнд төрсөн. 

 

Хилчдийн хувьд сум орон нутаг, эрүүл мэндийн үйлчилгээнээс алслагдмал газар оронд үүрэг гүйцэтгэдэг. Овоотын отряд нь Өмнөговь аймгаас 300 км, Гурвантэс сумаас 45 км зайтай оршдог алслагдсан отрядын нэг юм. Эх, үр хоёрыг тус ангийн Эрүүл мэндийн төвийн их эмч ахмад Б.Гэрэлт-Од, бага эмч ахмад С.Нарангарав, сувилагч Б.Оюун-Эрдэнэ нар эх барин авсан. Өвлийн цагт, хээрийн нөхцөлд алтан гартай эмч нарын ачаар эх үр эсэн мэнд амаржсан" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
ЭХ ХҮХДЭД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ. ГАРАХ ГЭЭД ЯАРЧ Л ДЭЭ... КК
2022-12-07
Болдбаатар.Ц:
Бидний хойч үе тасраагүй байгаад баярлаж байна.Тасрах ч үгүй гэдэгт итгэж явдаг.
2022-12-06
Зочин:
Хилчид бид бор газар цэнхэр тэнгэртээ хаан хүмүүс Босоо цагаан сүлдэн хийморьтой ноён хүмүүс Нар дуншиж өдөржин саатдаг эх орноо манадаг Сар дурлаж шөнөжин мэлмэрдэг ижий орноо өмгөөлдөг Эх орны үрс... Монголын үрс маш олон болтугай...???
2022-12-06