Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ онд багтаан УИХ-д өргөн барих чиглэл өглөө
2022-12-06

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.12.06/ ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдын тавьсан шаардлагын талаар мэдээлэл хийжээ. Энэ мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлэг хоёр шийдвэр гаргасан байна.

 

 

1.Нүүрсний хулгай болон бусад ажлын хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг яаравчлах. Энэ бол жагсагчдын тавьж буй гол шаардлага. Энэ шаардлагыг Засгийн газар бүх шатандаа шийдвэрлэх шаардлагатай байна. энэ хүрээнд шийдвэрлэх нэг асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд байгаа авлига, албан тушаалын гэмт хэргийг хурдан шийдвэрлэх асуудал байна. Тиймээс  Засгийн газрыг ойрын үед энэ хуулийн төслийг боловсруулан өргөн барьж, яаралтай батлуулах шаардлага байна.

 

Засгийн газрын ойрын үед хуралдаж, оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргах шаардлагатай байна. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнд хулгай гаргахгүйн тулд энэ ондоо багтааж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй. УИХ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа. Ирэх долоо хоногт хуулийг баталж, ирэх оны эхнээс хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.

 

2. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн барих. Цаашид энэ байдлаар явахад хүндрэлтэй байна. Тиймээс энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ярихаас өөр аргагүй байна. УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцооны асуудлыг  судалж, төслийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн дагуу өргөн барь гэсэн чиглэлийг УИХ-ын 54 дүгээр тогтоолоор Засгийн газарт өгсөн. Хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн барьж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.

Shuud.mn
Сонин хачин
Та нар шиг хошногууд одоо төрөөс зайлаа пиздаануудаа.
2022-12-07
mgl hyn:
gishyynii too nemne ene ter gej oosrdoo zohiohgui shyy, bid durgui baina.
2022-12-07
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэнэ үү. Гишүүдийн тоог нэмэх тухай? Хэн тийм шаардлага тавьсан гэж зохиочих юмаа
2022-12-06
76-г 108 болгох уу?
2022-12-06