Олон улсын А зэрэглэлийн шүүгчид Үндэсний Дээд лигийн тэмцээнийг дэнсэлж байна
2022-12-07

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лиг энэ сарын 1-нд нээсэн билээ.

 

Тус лигийн тэмцээний журамд тоглолт бүрийг олон улсын сагсан бөмбөгийн холбооны А зэрэглэлийн лицензтэй нэг шүүгч шүүнэ гэж тусгагдсаны дагуу Монгол Улсад Сингапур болон Индонез улсын хоёр шүүгч хүрэлцэн ирээд байгаа юм.

 

Дээрх шүүгчдийг Монголын сагсан бөмбөгийн холбоо Азийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах албан ёсны гэрээний дагуу ажиллуулж буй юм. Сингапур улсын шүүгч Вэнг Леонгийн хувьд 38 настай ба 20 насандаа А зэрэглэлийг авч байсан. Тэрбээр 2018 онд U17 Ази тивийн аварга,  2017-2018 ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг шүүж байсан. Мөн Индонез улсын иргэн Харяанта Сатуряогийн хувьд 41 настай, 2017-18 онд ABL лигийн тэмцээн, 2021 оны Ази тивийн аваргыг тус тус дэнсэлж байсан туршлагатай юм.

 

 

Цаашлаад хоёр шүүгчийн хувьд 11 дүгээр сард Монголд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг ФИБА-гаас томилогдон шүүн явуулж байжээ. Үндэсний дээд лигийн тэмцээнд энэ жил нийтдээ эрэгтэй 90 тоглолт, эмэгтэй 30 тоглолт явагдах юм.

Shuud.mn
Сонин хачин