Месси 1000 дахь тоглолтдоо оролцжээ
2022-12-07

"Пари Сен-Жермен" болон Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси 1000 дахь тоглолтоо өчигдөр хийсэн талаар олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. Тодруулбал, Австралийн шигшээ багтай тоглосон нь түүний хувьд мэргэжлийн хөлбөмбөгт хөл тавьснаас хойших 1000 дахь тоглолт нь болжээ. 

 

"Хэдийнэ 1000 дахь тоглолт болжээ, солиормоор. Мэргэжлийн төвшинд ороод анхны тоглолтдоо оролцохоор гарч ирж байхдаа мэдэрсэн шиг л урам зориг дүүрэн байлаа. Энэ гайхалтай аялалд надтай хамт байсан бүхэнд маш их баярлалаа" хэмээн Месси бичжээ.

 

Месси Катарт үргэлжилж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн тоглолтод оролцож, гурван бөмбөг оруулж, нэг амжилттай дамжуулалт хийсэн. Түүний шигшээ баг хэсэгтээ тэргүүлсэн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин