Португалын довтлогч Рамуш хеттрик гүйцэтгэсэн хамгийн залуу тамирчин боллоо
2022-12-07 09:13

Португалын шигшээ багийн довтлогч Гонсалу Рамуш Катарт болж буй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Швейцарын эсрэг тоглохдоо 21 настайдаа хеттрик гүйцэтгэжээ.Энэ талаар Championat мэдээлсэн байна. 

 

Гонсалу Рамуш Швейцарын шигшээ багтай тоглох үеэрээ гурван гоол оруулснаар 1962 оноос хойш ДАШТ дээр хеттрик хийсэн хамгийн залуу тоглогч боллоо. 1962 онд Унгарын хөлбөмбөгчин Флориан Альберт 20 настайдаа гурван гоол оруулснаар хеттрик хийсэн хамгийн залуу тамирчнаар тодорч байв.

 

Рамуш Швейцарын шигшээ багтай тоглох үед анхны гараанд Криштиану Роналдугийн оронд гарч, тоглолтын 17, 51, 67 дахь минутанд гоол оруулсан бөгөөд энэ тоглолт Португалын ялалтаар өндөрлөсөн юм. Ингэснээр Португалын шигшээ баг шөвгийн наймд шалгарсан юм. Португалчууд 12 дугаар сарын 10-ны өдөр Мароккогийн багтай тоглоно.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин