Ши Жинпинь Саудын Арабт айлчилна
2022-12-07

БНХАУ-ын дарга Ши Жинпинь өнөөдөр Саудын Арабыг зорино гэж South China Morning Post сонин мэдээлжээ. Энэ айлчлал нь Хятад болон Персийн булангийн орнуудын дээд хэмжээний уулзалттай холбоотой аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ши Жинпинь 12 дугаар сарын долооны өдөр Эр-Риядад очиж, хоёр өдрийн айлчлал хийх юм байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Саудын Арабын хаантай уулзаж, Персийн булангийн Арабын орнуудын хамтын нөхөрлөлийн зөвлөлийн дээд хэмжээний уулзалт оролцох аж. Түүнчлэн Арабын тэргүүнүүдтэй уулзаж, хэлэлцээ хийх юм байна. 

 

БНХАУ Саудын Арабыг Ойрх Дорнод дахь гол түнш гэж үздэг. Саудын Араб газрын тосны гол нийлүүлэгч бөгөөд энэ айлчлалаар хоёр талд харилцан ашигтай хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин